Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ЮуБиЭч оффис, 1317 тоот English+976 9506 2555 · dashdorj.b@gegeen.org
Гэгээн хүүхэд залуусын хөгжлийн төв ТББ

Хамтдаа бодит өөрчлөлтийг бүтээе

Хүүхэд, залуус, гэр бүл, орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулж, Монголын санаачилгыг дэлхийн боломжтой холбоно. Бид сайн санааг бодит ажил болгох төсөл, хөтөлбөрийг санаачилж, түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлдэг.

Компьютер дээр хичээллэж буй хүүхдүүд
“Нэг хүүхэд, нэг багш, нэг ном, нэг үзэг дэлхийг өөрчилж чадна.”
— Малала Юсафзай
БоловсролТогтвортой хөгжилХүүхэд, эмэгтэйчүүдийн эрхОлон улсын түншлэл
2021онд үүсгэн байгуулагдсан
9дотоод, гадаадын түнш байгууллага
20+олон жилийн туршлагатай мэргэжлийн баг
50+хамтын ажиллагааны санамж бичиг
Үйл ажиллагааны чиглэл

Бид юу хийдэг вэ

Нийгмийн хэрэгцээ, хөгжлийн боломжид тулгуурлан төсөл, хөтөлбөр боловсруулж, түншлэл, санхүүжилт, мэдлэг, туршлагыг холбож, шинэ санааг бодит үр дүнд хүргэдэг.

Бүх чиглэл
Одоогийн санаачилга
150
21 аймаг, Улаанбаатар хотын англи хэлний багш
Онцлох төсөл

Англи хэлний багш нарын үндэсний үнэлгээний хөтөлбөр

Боловсролын ерөнхий газартай хамтран 21 аймаг, Улаанбаатар хотын 150 орчим англи хэлний багшийг TOEFL, IELTS, EnglishScore зэрэг олон улсын үнэлгээний арга зүйгээр 3 сарын онлайн сургалтаар чадавхжуулна.

Түнш
Боловсролын ерөнхий газар
Хэлбэр
3 сарын онлайн сургалт, олон улсын түнш EnglishScore-той вебинар, мэргэжлийн гэрчилгээ
Төлөв
Төлөвлөлтийн шат — түнш, санхүүжилт хайж байна
ТББ, санаачлагчдад

Төсөл боловсруулалт ба санхүүжилт

Монголын ТББ, нийгмийн байгууллага, сайн үйлс санаачлагчдад олон улсын донор, сангаас санхүүжилт татах, төсөл боловсруулах, түншлэл, консорциум бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Social impact · Нийгэмд үзүүлсэн нөлөө

Залуусыг мэргэжилтэй, ажилтай болгож байна

Мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран 190 гаруй залууг авто засвар, барилга, сантехник, гагнуур, үсчин, гоо сайхан, нягтлан бодох зэрэг 16 чиглэлийн богино хугацааны сургалтад хамруулж, тэдний 67% нь ажилд орсон.

Дэлгэрэнгүй
190+сургалтад хамрагдсан
127+ажилд орсон
67%ажил эрхлэлт
16мэргэжлийн чиглэл
Блог

Блогоос

Бүх нийтлэл
Түншүүд

Бидний түншүүд

Дотоодын их сургуулиуд болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн.

__ICON_link__

Хамтран ажиллах

Хамтарсан төсөл, консорциум, судалгаа, сургалтын түншлэлд урьж байна.

Дэлгэрэнгүй →
__ICON_bulb__

Төслийн санаагаа илгээх

Санаагаа илгээвэл хэрэгцээний судалгаанаас хэрэгжилт хүртэл хамтарна.

Хүсэлт илгээх →
__ICON_heart__

Хөтөлбөрийг дэмжих

Хүүхэд, залуус, өрхийн хөгжлийн хөтөлбөрт хандив өгөх.

Дэмжих →
Нүүр / Бидний тухай

Бидний тухай

Гэгээн хүүхэд залуусын хөгжлийн төв ТББ нь 2021 онд Монгол Улсад бүртгэгдсэн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төвтэй, боловсрол, судалгаа, инновац, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага юм.

Танилцуулга

Сайн санааг бодит ажил болгоно

Бид хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санаачилж, түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлдэг. Монголын санаачилга, байгууллагуудыг олон улсын боломж, түнш, санхүүжилттэй холбох нь бидний онцлог юм.

Эрх зүйн статус: Монгол Улсын хуулийн дагуу бүртгэлтэй, ашгийн бус төрийн бус байгууллага. Регистрийн дугаар: 6699626.

Манай баг их, дээд сургуулийн гадаад харилцаа, олон улсын төсөл хэрэгжүүлэлт, боловсролын шинэчлэл, банк санхүү, залуусын хөтөлбөрийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай.

International Open Day 2025
International Open Day 2025 — ШУТИС, Гэгээн ТББ, Dream Unlimited хамтран зохион байгуулав
2021Үүсгэн байгуулагдсан
10+жил гадаад харилцааны туршлага
50+хамтын ажиллагааны санамж бичиг
20+мэргэжлийн баг, сайн дурынхан
Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл
__ICON_target__

Эрхэм зорилго

Монголын бодит хэрэгцээг тодорхойлж, мэдлэг, санхүүжилт, түншлэлийг холбон хэмжигдэхүйц үр дүнтэй төсөл хэрэгжүүлэх.

__ICON_star__

Алсын хараа

Хүн бүр сурч, хөгжиж, хөдөлмөр эрхлэх тэгш боломжтой, тогтвортой хөгжсөн Монгол.

Бидний үнэт зүйлс

Туршлага

Олон улсын хамтын ажиллагааны туршлага

  • Их, дээд сургуулийн гадаад харилцааны албанд 10 гаруй жил ажилласан туршлага
  • 50 гаруй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан
  • 2015–2021 онд жил бүр эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан
  • Европын холбооны Erasmus+ (ARROW, 551,140 евро) төслийг зохицуулсан
  • JICA, UNICEF, Азийн хөгжлийн банк, ЮНЕСКО-гийн төслүүдэд судлаач, зөвлөхөөр ажилласан
  • АНУ-ын IVLP, UNITAR, НҮБХХ, ОУХБ, Nature Research, Японы JDS хөтөлбөрүүдэд мэргэжил дээшлүүлсэн
  • АНУ–Монголын академик хамтын ажиллагааны судалгааны санаачилгад судалгааны ахлагчаар ажиллаж байна

Оролцсон төслүүд

Багийн гишүүдийн олон улсын байгууллага, донортой хамтран зохицуулагч, судлаач, зөвлөхөөр ажилласан төслүүд.

Үр дүн, тайлан

€551KARROW (Erasmus+) төслийн төсөв
15ARROW төслийн Европ, Монголын түнш
365өдөр ашиглах хүүхдийн ном (“Хайрт хүүхдүүддээ 20 минут”)
150багш хамрах англи хэлний үнэлгээний хөтөлбөр

Тайлан, баримт бичиг

Баг хамт олон

Манай баг

Боловсрол, банк санхүү, гадаад харилцаа, залуусын хөтөлбөрийн туршлагатай мэргэжилтнүүд, сайн дурынхан.

Түншүүд

Түнш байгууллагууд

Түгээмэл асуулт

Түгээмэл асуулт

Төслийн санаа хэрхэн санал болгох вэ?

Хэн ч “Төслийн санаа, хүсэлт илгээх” маягтаар санаагаа илгээх боломжтой. Бид хэрэгцээний судалгаанаас эхлээд хэрэгжилт хүртэл дэмжлэг үзүүлнэ.

Туршлага судлах аялал, гадаадад суралцах зөвлөгөө авч болох уу?

Байгууллага, сургууль, гэр бүл, хувь хүн хүсэлт гаргаж болно. Хэрэгцээнд тань тохируулан хөтөлбөр боловсруулна.

Хэрхэн оролцох вэ?

Түнш байгууллага, сайн дурын ажилтан, багш, оюутан, судлаач бүрийг хамтран ажиллахыг урьж байна. Холбоо барих хэсгээр хандана уу.

Бусад ТББ Гэгээнтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж болох уу?

Болно. ТББ, нийгмийн байгууллага, сайн үйлс санаачлагчидтай хамтарсан төсөл санаачлах, консорциум бүрдүүлэх, санхүүжилт татахад хамтран ажилладаг. Дэлгэрэнгүй

Нүүр / Үйл ажиллагаа

Үйл ажиллагааны чиглэл

Бид Монголын бодит хэрэгцээнд суурилж, сургууль, их сургууль, мэргэжлийн байгууллага, орон нутаг, олон улсын түншүүдтэй хамтран дөрвөн чиглэлээр ажилладаг.

__ICON_book__
01

Боловсрол, сургалт

Бид ерөнхий боловсролын сургууль, их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажилладаг.

Монголын багш, боловсролын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг олон улсын сайн туршлага, орчин үеийн сургалт, үнэлгээний арга хэрэгсэл, дижитал технологитой холбон дэмжих, ялангуяа орон нутгийн багш нарыг олон улсын байгууллага, экспертүүдтэй тогтмол холбож, олж авсан мэдлэгийг сургууль, орон нутагт түгээх тогтолцоог хамтран бүрдүүлэх нь бидний сургуулиудтай байгуулсан санамж бичгийн зорилго юм.
Багшийн мэргэжлийн хөгжил
Багшийн мэргэжлийн хөгжил, дижитал боловсрол
Сурагчдын сургалт
Сурагчдын сургалт, хөгжлийн үйл ажиллагаа
Бүртгэл 2026.11.25 хүртэлОлон улсын модуль сургалт

“Гэгээн” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцож буй олон улсын модуль сургалтад урьж байна!

МУБИС, Indiana University Indianapolis болон “Гэгээн” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Зөвлөгөө өгөх ур чадварын модуль сургалт” нь сургуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсролын салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын арга зүй, практикт тулгуурлан хөгжүүлэх зорилготой.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

  • Сургуулийн зөвлөх багш, сургуулийн сэтгэл зүйч
  • Ерөнхий боловсролын сургуулийн багш, анги удирдсан багш
  • Сургуулийн нийгмийн ажилтан
  • Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг сэтгэл зүйч, зөвлөх
  • Боловсролын байгууллагын удирдлага, мэргэжилтэн
  • Хүүхэд, гэр бүл, суралцагчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг бусад мэргэжилтэн

Сургалтаар юу сурах вэ?

Оролцогчид зөвлөгөө өгөх үндсэн зарчим, харилцааны болон идэвхтэй сонсох ур чадвар, зөвлөгөөний үйл явц, хүүхэд болон өсвөр үеийнхэнтэй ажиллах арга барил, мэргэжлийн ёс зүй, практик нөхцөлд зөвлөгөө өгөх чадвараа хөгжүүлнэ.

Сургагч
Prof. Roberto Swazo, Ph.D.
Indiana University Indianapolis / МУБИС-ийн сэтгэл судлалын тэнхим
Хугацаа
2026.11.30–12.01
Байршил
МУБИС – Боловсрол судлалын сургууль
Багц цаг
1 кредит + сертификат
Бүртгэл
2026.11.25 хүртэл
Утас
9199 7898, 9191 3719

Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, сургуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээнд шинэ арга зүй нэвтрүүлэхэд хамтдаа суралцъя!

Сургууль, их сургуулиудтай хамтран ажиллах чиглэл

а

Багшийн мэргэжлийн хөгжил

Олон улсын эксперт, байгууллагын оролцоотой сургалт, семинар, вебинар зохион байгуулна.

б

Олон улсын англи хэлний үнэлгээ

TOEFL, IELTS, EnglishScore зэрэг үнэлгээний талаарх багшийн assessment literacy, арга зүйн чадавхыг нэмэгдүүлнэ.

в

AI ба дижитал боловсрол

Хиймэл оюун, дижитал сургалт, дижитал үнэлгээний зохистой хэрэглээг дэмжинэ.

г

Олон улсын хамтын ажиллагаа

Гадаадын их сургууль, боловсролын байгууллага, экспертүүдтэй хамтран ажиллаж, багш, боловсролын менежерүүдийн туршлага судлах аялал зохион байгуулна.

д

Төсөл, хөтөлбөрийн хөгжил

Хамтарсан санаачилга, төсөл боловсруулж, олон улсын сан, донор байгууллагын санхүүжилт татна.

е

Тэтгэлэг ба залуусын хөгжил

Багш, сурагчдад олон улсын тэтгэлэг, хөтөлбөр, уралдааны боломжийг хүргэнэ.

IELTS-ийн бэлтгэл

Сурагч, залуусад зориулсан сургалт

  • Англи хэлний сургалт, IELTS-ийн бэлтгэл
  • Эссэ бичих сургалт
  • Тодорхойлох захидал бичих сургалт
  • Математик, SAT-ийн бэлтгэл
  • Дотоод, гадаадын их сургуульд элсэх зөвлөгөө
Сургалтад бүртгүүлэх
Залуусын хөтөлбөр

Залуусын хөгжил, тэтгэлэг

  • Олон улсын тэтгэлэг, хөтөлбөр, уралдааны мэдээлэл
  • Сурагчийн зөвлөл, Хүүхдийн оролцооны байгууллага
  • Уран илтгэл, мэтгэлцээний клуб

Хамтрагчид: ерөнхий боловсролын сургуулиуд, МУБИС, СЭЗИС, ШУТИС, МУИС, Боловсролын ерөнхий газар.

__ICON_briefcase__
02

Өрхийн амьжиргаа, мэргэжил олгох

Өрхийн амьжиргааг дэмжих, залуусыг мэргэжилтэй болгох зорилгоор мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран богино хугацааны сургалт зохион байгуулж, төгсөгчдийг ажилд зуучилдаг.

1Бүртгэл, ур чадварын хэрэгцээг тодорхойлох
2Мэргэжлийн сургалтын байгууллагад богино хугацааны сургалт
3Дадлага, гэрчилгээ
4Ажил олгогчтой холбож ажилд зуучлах
5Ажилд орсны дараах дэмжлэг

Богино хугацааны мэргэжлийн сургалтууд

Оффисын ажилтны сургалт27Үсчин, гоо сайхан24Сантехник, цахилгаанчин22Нягтлан бодох14Зөөгч, бармен14Хүнд машин механизм12Мужаан, гагнуурчин12Авто засвар12ХАБЭА11Компьютер ба интернэт11Гар утас, электроник засвар10Худалдагч, касс, нярав8Барилга, засал чимэглэл4Жолооч4Тогооч3Оёдол2

Тоо: сургалтад хамрагдсан хүний тоо.

Social impact · Нийгэмд үзүүлсэн нөлөө

Олон залуусыг мэргэжлийн сургалтад хамруулж, ажилтай болгосон

Бид мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран олон залуусыг богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулж, ажил олгогчидтой холбон ажилд зуучилсан. Энэ нь залуусын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд шууд хувь нэмэр оруулж байна.

190+залуу мэргэжлийн сургалтад хамрагдсан
127+төгсөгч ажилд орсон
67%ажил эрхлэлтийн түвшин
16мэргэжлийн чиглэл

Бичил бизнес, санхүүгийн боловсрол

  • Залуус, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, менторын дэмжлэг
  • Бичил, жижиг бизнес эхлүүлэх сургалт
  • Өрхийн санхүүгийн боловсрол
Сургалтад бүртгүүлэх / хамтран ажиллах
Имэйл программ нээгдлээ. Илгээснээр бүртгэл бидэнд хүрнэ.
__ICON_leaf__
03

Байгаль хамгаалал

Гэр хороолол, хөдөө орон нутагт байгаль орчны боловсрол, ус, ариун цэврийн хүртээмж, хог хаягдлын менежментийг сайжруулж, иргэдийн оролцоотой ногоон шийдлийг дэмжинэ.

Sustainable Plastic Recycling in Mongolia сургалтын оролцогчид
Байгаль орчны боловсрол · Сургалт

Сайн дурын ажилтны менежментийн цуврал сургалт

Байгаль орчин, хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд сайн дурын ажилтны менежментээ сайжруулахаар бидэнтэй нэгдлээ.

Цуврал сургалт 2024 оны 3-р сарын 13, 20-ны өдрүүдэд 11:00–13:00 цагийн хооронд Австралийн соёл, боловсролын төвд (Australian Corner) үргэлжлэн зохион байгуулагдсан.

“Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл (Sustainable Plastic Recycling in Mongolia, SPRIM) — Европын холбооны SWITCH-Asia хөтөлбөр болон Австралийн сайн дурынхны хөтөлбөрийн хамтын санхүүжилттэй.

Түншүүд: ЕХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газар, EU SWITCH-Asia хөтөлбөр, Australian Volunteers Program, Австралийн Элчин сайдын яам, Mongolian Sustainable Development Bridge, Ecosoum, Байгаль орчин аюулгүй байдлын төв

__ICON_shield__
04

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх

Сургуулийн зөвлөгөө, сэтгэл зүй, нийгмийн дэмжлэг, эцэг эх, багшийн хамтын ажиллагаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна.

Дэлгэрэнгүй: төсөл, сургалт, нөлөөлөл, тайлан →

Нүүр / Үйл ажиллагаа / Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ба хамгаалал

Хүн бүр, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд эрүүл, аюулгүй орчинд хөгжиж, сурч боловсрох тэгш боломжтой байх ёстой. Энэ хэсэгт тухайн чиглэлээр хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлсэн ажлаа ангилан танилцуулна.

Хамгааллын зарчим. Хүүхэд болон хамгаалал шаардлагатай хүмүүсийн хувийн мэдээлэл, зураг, эмзэг мэдээллийг тэдний (хүүхдийн хувьд эцэг эх, асран хамгаалагчийн) бичгэн зөвшөөрөлгүйгээр нийтлэхгүй. Нүүр царай танигдахгүй зураг, нэр солих, байршлыг ерөнхийлөх зарчмыг мөрдөнө. Зөрчил анзаарвал dashdorj.b@gegeen.org хаягаар мэдэгдэнэ үү.
Нүүр / Төсөл, хөтөлбөр

Грант, буцалтгүй тусламж ба төслийн хамтын ажиллагаа

Нийгмийн сайн сайхны төлөөх санаачилгыг бодит төсөл болгоё

Манай байгууллага нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлээр төсөл санаачлах, хөгжүүлэх, санхүүжилт татах, хэрэгжүүлэхэд дотоод, гадаадын түншүүдтэй хамтран ажиллана.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Хэрэгжиж буй, төлөвлөж буй хөтөлбөрүүд

Хамтын ажиллагааны хэлбэр

1

Төсөл санаачлах, хөгжүүлэх

Нийгмийн хэрэгцээ, асуудалд үндэслэн төслийн санаа, зорилго, үйл ажиллагаа, үр дүнгийн загвар боловсруулна.

2

Грант, буцалтгүй тусламжийн санхүүжилт

Дотоод, гадаадын сан, донор, олон улсын байгууллагын санхүүжилтийн боломжийг судалж, шаардлагад нийцсэн төсөл, хүсэлт боловсруулахад хамтран ажиллана.

3

Төсөл хамтран хэрэгжүүлэх

Иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын нийгмийн үр өгөөжтэй санаачилгатай хамтран ажиллана.

4

Олон улсын түншлэл

Гадаадын донор, хөгжлийн байгууллага, сан, олон улсын ТББ-тай төсөл, хөтөлбөрийн түншлэл хөгжүүлнэ.

5

Төслийн хэрэгжилт, тайлагнал

Төслийн удирдлага, санхүүгийн хяналт, үр дүнгийн үнэлгээ, донорын тайлагналд хамтран ажиллана.

Олон улсын түншлэл

Бид дэлхийн аль ч улсын ТББ, их сургууль, сан, орон нутгийн засаг захиргаа, олон улсын хөгжлийн байгууллагуудтай нэг удаагийн тусламж бус, урт хугацааны хамтын ажиллагаа тогтоохыг эрмэлздэг. Монголд хэрэгжүүлэх төслийн орон нутгийн түнш, хэрэгжүүлэгч, зохицуулагчийн үүргийг бүрэн хариуцах боломжтой.

JICA, UNICEF, ЕХ-ны Erasmus+, Азийн хөгжлийн банк, ЮНЕСКО болон АНУ, Европ, Азийн их сургуулиудтай хамтарсан туршлага маань энэ түншлэлийн суурь болно.

Төсөл боловсруулалтСанхүүжилтУдирдлагаТүншлэлҮр нөлөө

Хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүд

Тоон зорилт, хугацаа, төсвийг түнштэй хамтран суурь судалгаанд тулгуурлан тодорхойлно.

Хэн хамтран ажиллах боломжтой вэ?

  • Нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл санаачилсан иргэн;
  • Нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлэх сонирхолтой компани;
  • Орон нутгийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага;
  • Дотоод, гадаадын сан, донор, хөгжлийн байгууллага;
  • Нийгмийн төсөлд хөрөнгө оруулах, хандив өгөх хүсэлтэй байгууллага, хувь хүн.

Хамтын ажиллагааны зарчим

Бид төслийг нийгмийн үр өгөөж, хэрэгжих боломж, санхүүгийн үндэслэл, ил тод байдал, тогтвортой байдлын шалгуураар үнэлнэ.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Нийгмийн төслийн санаа, санал, түншлэлийн хүсэлтээ бидэнд ирүүлнэ үү.

__ICON_mail__
__ICON_phone__
Таны имэйл программ нээгдлээ. Илгээснээр хүсэлт бидэнд хүрнэ.
Нүүр / Блог

Блог

Хөтөлбөрийн явц, төслийн түүх, судалгаа, тайлан — Гэгээн ТББ-ын багаас.

Нүүр / Хандив өгөх
Gegeen fund

Төсөл сонгоод дэмжээрэй

Төсөл бүр өөрийн кодтой. Хандивлахад танд хандивын код олгогдож, хандив тань автоматаар бүртгэгдэнэ. Банкны хуулгаар баталгаажмагц төслийн явцад нэмэгдэнэ.

Төсөл сонгохХандив цуглуулах аян
1

Төсөл сонгох

Ангилал, төслөө сонгоод дүнгээ оруулна.

2

Кодоор шилжүүлэх

Гүйлгээний утгад хандивын кодоо бичнэ.

3

Баталгаажуулалт, тайлан

Хуулгаар баталгаажиж, явцын мэдээ, тайлан хүргэнэ.

Нүүр / Хууль эрх зүйн мэдэгдэл

Хууль эрх зүйн мэдэгдэл

Хүчин төгөлдөр болсон: 2026.11.21

Нүүр / Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

Хүчин төгөлдөр болсон: 2026.11.21

Нүүр / Холбоо барих

Холбоо барих

Санал, хүсэлт, хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбогдоорой.

__ICON_pin__
Хаяг
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ЮуБиЭч оффис, 1317 тоот
__ICON_phone__
Имэйл программ нээгдлээ. Илгээснээр мессеж бидэнд хүрнэ.