Бидний тухай

Гэгээн хүүхэд залуусын хөгжлийн төв-д тавтай морил!

"Гэгээн ХЗХТ" төв нь Монголын хүүхэд залуусын хүсэл тэмүүллийг шууд болон шууд бус замаар дэмжих зорилготой хөгжлийн төв юм. Бид боловсрол, ажил болон бизнес эрхлэлт, нийгмийн харилцааны таатай орчинг бүрдүүлэх замаар залуу үеийн хөгжлийг дэмжиж ажилладаг.

Манай байгууллага нь 2021 онд байгуулагдсан бөгөөд Монголын хүүхэд, залуучуудын хөгжил, сайн сайхан байдлыг хангах үйлст зориулсан байгууллага юм. Бид бүхий л хүүхэд, залуусыг өөрийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан хөгжих боломжтой дэмжлэгтэй орчныг бүрдүүлэхийг зорьдог.Бид хүүхэд, залуучуудыг ирээдүйн манлайлагч, шинэчлэгч, нийгмийн өөрчлөлтийн эзэд хэмээн үздэг. Тиймээс бид тэдний авьяас чадвар, хүсэл тэмүүллийг хөгжүүлэх, эрс өөрчлөгдөж буй дэлхийд амжилттай ажиллаж, амьдрах чадвартай болгоход чиглэсэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, манлайллыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.


Бидний зорилго

Залуу үе

Хүүхэд залуучуудыг ялгаварлан гадууралт болон хүчирхийллээс ангид эрүүл аюулгүй орчинд ажиллах, сурч хүмүүжихэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах.

Боловсрол хөгжил

Бага болон их дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжиж ажиллах, судалгаа шинжилгээ хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх.

Байгаль орчин

Байгаль орчныг тогтвортой хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, сурталчлах, түүнд иргэдийн идэвхтэй оролцоог дэмжих,

Төрийн бус байгууллагын хөгжил

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бусад төрийн бус байгууллагыг хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.
БИДНИЙ ТУХАЙ

Манай баг

Залуучуудыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн дэлхийн ажилтнуудтай танилцана уу. Төрөл бүрийн авъяас чадвартай бид бүгд хамтдаа Монгол улсын боловсролд хувь нэмэр оруулахын төлөө зүтгэдэг.
Б.Дашдорж
Тэргүүн
Боловсрол, Банк санхүүгийн салбарт 20 жил ажилласан туршлагатай.
П.Пүрэвзул
Гүйцэтгэх захирал
Боловсрол, гадаад харилцааны салбарт 20 жил ажилласан туршлагатай.
Д.Ариунаа
Үйл ажиллагаа хариуцсан менежер
Боловсролын хүний нөөцийн салбарт 20 дахь жилдээ ажилласан туршлагатай.
Ц.Банзрагч
Багшийн хөгжил хариуцсан менежер
Боловсролын салбарт 21 дахь жилдээ ажиллаж байгаа. Скаутын салааны болон тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш.
БИДНИЙ ТУХАЙ

Сайн дурын гишүүд

Залуучуудыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн дэлхийн ажилтнуудтай танилцана уу. Төрөл бүрийн авъяас чадвартай бид бүгд хамтдаа Монгол улсын боловсролд хувь нэмэр оруулахын төлөө зүтгэдэг.
Б.Баярмаа
Сайн дурын ажилтан
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Ирээдүй 21-р зуун” ЕБС-ийн 9-р  ангийн сурагч, Өсвөрийн Парламент 2024 оны улсын хэмжээний хөтөлбөрийн Шилдэг оролцогч, Эко клубын гишүүн.
Б.Баярцогт
Сайн дурын ажилтан
Дэлгэрмөрөн сургуулийн 11-р ангийн сурагч. Улсын Мэдээллийн технологийн Бүтээлийн уралдааны Тусгай байрын шагналт сурагч. Эрчим клубын ахлагч, холбон тоглогч, BR coding сургалтын төвийн гишүүн, сургуулийнхаа Blaze ярих чадварын клубын гишүүн
Ч.Ариунтуяа
Сурагчийн зөвлөл Хүүхдийн оролцооны байгууллагын чиглүүлэгч багш
ТНУ-ны багш Боловсролын салбарт 19 жилдээ ажиллаж байгаа. Парламентын боловсрол клубын чиглүүлэгч багш, Сурагчийн зөвлөл Хүүхдийн оролцооны байгууллагын чиглүүлэгч багш
М.Оюундалай
ТНУ-ны багш
Боловсролын салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Уран илтгэл, мэтгэлцээний клубын чиглүүлэгч багш

Гадаад хамтын ажиллагаа

IIE (Institute of International Education)

Тус байгууллага нь 1919 онд байгуулагдсан, олон улсын боловсрол, судалгаа, тэтгэлэг, академик солилцоог дэмждэг байгууллага юм. IIE нь оюутан, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхий даяар боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, олон улсын сүлжээ байгуулах, санхүүжилт олгох үйл ажиллагаа явуулдаг.

Kaplan International Languages

Kaplan нь хэлний ур чадварыг сайжруулах, төгсөгчдийг гадаад оронд суралцахад бэлтгэх, англи хэл, франц хэл, испани хэл зэрэг хэлний сургалт хийдэг. Тус байгууллага нь өөрийн сургалтын төвүүдийг АНУ, Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд болон бусад орнуудад байрлуулж, олон улсын оюутнуудад дэлхий даяар хэлний чадвараа дээшлүүлэх боломж олгодог.

British council 

Дэлхийн 100 гаруй оронд ажилладаг Британийн боловсролын энэхүү байгууллага нь англи хэлний IELTS шалгалт, EnglishScore, Англи хэлний хичээлүүд зэрэг олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 

Дотоод хамтын ажиллагаа

Манай байгууллага нь Монгол улсын хувийн болон төрийн өмчит их сургуулиудтай боловсролын төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж хамтран ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагаа

Nagoya University

Японы Айчи мужийн Иначо хотод байрлах хувийн их сургууль бөгөөд эдийн засаг, бизнес, менежмент, мэдээллийн технологи чиглэлээр мэргэшсэн. 1983 онд байгуулагдсан тус сургууль нь практик сургалтад суурилсан хөтөлбөрөөрөө алдартай. NUE нь оюутнуудаа бизнесийн салбарт өрсөлдөхүйц чадвартай, олон улсын түвшинд сэтгэх сэтгэлгээтэй мэргэжилтэн болгох зорилготой. Оюутнууд дадлага хийх боломж, ажлын байрны бэлтгэл, гадаадын их сургуулиудтай хамтарсан солилцооны хөтөлбөрүүд-ээр дамжуулан олон улсын туршлага хуримтлуулах боломжтой. 

Nagoya University of Economics (NUE)

Японы Айчи мужийн Нагоя хотын ойролцоо байрлах хувийн их сургууль бөгөөд эдийн засаг, бизнес, менежмент, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Оюутнуудад практик ур чадвар эзэмшүүлэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломж олгох сургалтын системтэй.Элсэлт: NUE нь олон улсын болон япон оюутнуудад бакалавр, магистрын хөтөлбөр санал болгодог. Гадаад оюутнууд япон хэлний мэдлэг шаардлагатай бөгөөд элсэлтийн шалгалт, эссэ, ярилцлага зэргийг өгч тэнцэх ёстой.Суралцах орчин нь ажлын байр бэлдэх хөтөлбөр, дадлага, солилцооны хөтөлбөрүүдээрээ алдартай.

NUCB Business school 

Японы тэргүүлэгч хувийн их сургууль бөгөөд бизнес, менежмент, олон улсын харилцаа чиглэлээр мэргэшсэн. 1953 онд байгуулагдсан энэ сургууль нь Азидаа анхдагч AACSB (Association to Advance Collegiate Schools of Business) магадлан итгэмжлэлтэй бизнесийн сургуулиудын нэг юм. NUCB нь олон улсын оюутнуудад зориулсан Англи хэл дээрх MBA хөтөлбөр нь (Harvard Business School загвар) ашигладаг бөгөөд оюутнууд бодит бизнесийн асуудлыг шийдвэрлэх замаар суралцдаг.

Гадаад хамтын ажиллагаа

ӨМӨЗО-ны Гадаадад боловсрол эзэмших үйлчилгээний төв

Тус төв нь 2001 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын Боловсролын яамнаас гадаадад суралцах чиглэлээр мэргэшлийг олгосон анхны албан ёсны байгууллага юм. Энэ нь Өвөр Монголын олон улсын боловсролын үйлчилгээний цорын ганц төрийн өмчит төв бөгөөд олон улсын боловсролын салбарт стратегийн ач холбогдолтой үүрэг гүйцэтгэж байна. Үндсэн чиглэлүүд:
  • Олон улсын боловсролын төслүүдийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлдэг.
  • Гадаад, дотоодын боловсролын боломжийг түгээн сурталчилдаг.
  • “Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон улс оронтой стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлдэг.
  • Засгийн газар, ААН, боловсролын байгууллагуудтай урт хугацааны түншлэл тогтоодог.
  • Боловсролын хөгжил, соёлын солилцоонд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Тус төв нь ӨМӨЗО-ноос гадаадад суралцах сонирхолтой оюутнуудад мэргэжлийн зөвлөгөө, хөтөлбөрийн зуучлал, боловсролын солилцооны төслүүдийг санал болгодог нээлттэй, найдвартай гүүр юм.

Beijing International Studies University (BISU)

Бээжингийн Олон Улсын Судлалын Их Сургууль 

BISU нь гадаад хэл, орчуулга, аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч, олон улсын нэр хүндтэй их сургууль юм. Тус сургууль нь 1964 онд Ерөнхий сайд асан Жоу Энлайн-ы дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд Бээжин хотын Чаоян дүүрэгт байрладаг. Сургуулийн онцлог:
  • 10,000 орчим оюутантай, 1,000 гаруй үндсэн багштай.
  • 30 гаруй гадаад хэл (англи, япон, солонгос, орос, франц, испани, араб гэх мэт)-ээр мэргэжлийн сургалт явуулдаг.
  • Аялал жуулчлал, бизнесийн удирдлага, соёлын менежмент зэрэг чиглэлээр мэргэжлийн боловсрол олгодог.
  • 170 гаруй дэлхийн их сургуультай хамтран ажиллаж, жил бүр 500 гаруй оюутныг гадаадын их сургуулиудад илгээдэг.
  • Жил бүр 1,500 гаруй гадаад оюутан хүлээн авч, сургалтын таатай орчин бүрдүүлдэг.
BISU нь олон улсын боловсрол, соёлын солилцоо, хэл шинжлэл, аялал жуулчлалын судалгаагаар Хятадад болон дэлхийд өндөр үнэлгээтэй сургууль юм.

Харбины багшийн их сургууль 

Харбины Багшийн Их Сургууль нь Хятадын зүүн хойд бүсийн Харбин хотод байрладаг, 1951 онд байгуулагдсан түүхтэй. Энэхүү их сургууль нь Хэйлонжян муж дахь багшийн боловсрол, урлагийн боловсрол, боловсролын шинжлэх ухаан, судалгаа болон багш бэлтгэлийн гол төв юм. Сургуулийн онцлог:
  • Гадаадын иргэдэд хятад хэл заах багш бэлтгэх төв (TCFL) нь тус сургуульд байрладаг бөгөөд мужийн хэмжээнд цорын ганц төв юм.
  • Хятад хэлний албан ёсны түвшин тогтоох шалгалтын төв байгууллага.
  • 42,000 гаруй оюутантай, жил бүр 800 гаруй гадаад оюутан богино болон урт хугацааны сургалтад хамрагддаг.
  • Олон улсын 40 гаруй их, дээд сургуультай  хамтран ажилладаг.
Харбин хот нь барилга архитектурын өвөрмөц хэв маягтай бөгөөд "Дорнын Парис" хэмээн нэрлэгддэг аялал жуулчлалын алдартай бүс нутаг юм.

Та бидний үйл ажиллагаанд нэгдэж, хамтран ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу!

Монголын ирээдүйг дэмжих аливаа их үйлсэд нэгдсэн танд баярлалаа. Бид хамтдаа хүсэл сонирхол, итгэл үнэмшил, хүч хөдөлмөрөө нэгтгэн ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн бүхэнд чадах чинээгээрээ туслах болно.

+976 - 7299 3000
+976 - 9906 6859
dashdorj.b@gegeen.org
Монгол улс, Улаанбаатар хот, ЮуБиЭч тауэр, 1219 тоот
Хайх