Боловсролын үйлчилгээ

Хэлний сургалт
Бид гадаад хэлний сургалтуудыг олон улсын сургалтыг төвүүд болон дотоодын мэргэжлийг багш нартай хамтран зохион байгууллахаас гадна мэргэжлийн болон хэлний сургалтыг тухайн гадаадын их, дээд сургуулиудад урт болон богино хугацаагаар сурахад зуучилдаг. Мөн боловсролын аялал зохион байгуулж, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, мэргэжил хэрхэн сонгох зэрэг мэргэжлийн зөвлөгөөг өдөг.

Мэргэжлийн сургалт
Бид тусгай ур чадвар олгох сургалтуудыг олон улсын сургалтыг төвүүд болон дотоодын мэргэжлийг багш нартай хамтран зохион байгуулж байна. Тухайн сургалтыг онлайнаар болон гадаадын сургалтын төвд биечлэн урт болон богино хугацаагаар суралцахад зөвлөгөө өгч, визний материал бүрдүүлэхээс эхлээд зөвлөн туслаж, холбож ажиллах болно.

Тэтгэлэгт сургалт
Манай багийнхан таньд АНУ, БНХАУ, Канад, Англи, Япон, Солонгос зэрэг улсуудын коллеж, их сургууьд суралцахад хэрхэн элсэх, ямар тэтгэлэг авах боломжтой зэрэг бүхий л мэдээллээр хангаж, зөвлөгөө үйлчилгээг үзүүлдэг.

Судлаач солилцоо
Олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжиж, мэдлэг, туршлага солилцох боломжийг олгох зорилготой эрдэм шинжилгээний хурал, уулзалт, сургалт, аялал зэрэг хөтөлбөр танилцуулж ажилладаг.

Бизнес аялал
Төр, хувийн хэвшлийн байгууллагуудад олон улсын туршлага солилцох, стартапууд судлах, хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнесийн сүлжээ бий болгох зорилготой тусгай аялалыг санал болгож байна.

Онлайн зөвлөгөө
Гадаадад зорчих, суралцах, ажиллах, эсвэл төсөл бичих, санхүүжилт хэрхэн татах зөвлөгөөг цаг товлож хүсэлтээ илгээснээр зөвлөгөө авах боломжтой.

Орчуулга
Манай байгууллага Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад хэлний бүх төрлийн бичиг баримтын орчуулгын үйлчилгээг санал болгож байна.
+976 - 7250 3556
+976 - 9906 6859
+1 - 202 817 8899
dashdorj.b@gegeen.org
Монгол улс, Улаанбаатар хот, ЮуБиЭч тауэр, 1219 тоот