Гэгээн хүүхэд, залуусын хөгжлийн төв ТББ нь 2021 онд байгуулагдсан бөгөөд боловсрол, судалгаа, инновац, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Бид нийгмийн хэрэгцээ, хөгжлийн боломжид тулгуурлан төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ түншлэл, санхүүжилт, мэдлэг, туршлагыг холбон шинэ санааг бодит үр дүнд хүргэхэд анхаардаг.
Бидний үйл ажиллагаа хүүхэд, залуусын боловсрол, хөгжил, мэргэжил сонголтыг дэмжихээс гадна өрхийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн хөгжил болон бусад салбарын шинэлэг санаачилгыг хамардаг. Төр, хувийн хэвшил, боловсрол, судалгааны байгууллага, иргэний нийгэм болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж, урт хугацааны эерэг нөлөө бүхий шийдлүүдийг хөгжүүлдэг.
Бидний зорилго бол сайн санааг бодит ажил болгож, хамтын ажиллагаагаар дамжуулан тогтвортой хөгжлийн боломж, эерэг өөрчлөлтийг бий болгох юм.
01
Хэрэгцээний судалгаа, төслийн концепц, санхүүжилтийн хүсэлт боловсруулж, Монголын ТББ-уудад олон улсын донор, сангийн санхүүжилт олоход тусална.
02
Гадаад, дотоодын их сургуульд элсэх зөвлөгөө, хэл болон мэргэжлийн ур чадварын сургалтыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулна.
03
Гадаадын их сургууль, байгууллага, экспертүүдтэй түншлэл тогтоож, байгууллага хоорондын харилцааг холбоно.
04
Байгууллага, сургууль, гэр бүлийн хэрэгцээнд тохирсон гадаад орны туршлага судлах аялал, уулзалт зохион байгуулна.
05
Тэтгэлэг, уралдаан, олон улсын хөтөлбөрийн боломжийг хүргэж, залуусын манлайлал, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
06
Эмэгтэй, эрэгтэйчүүдийн ур чадвар, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх сургалт, санаачилгыг дэмжинэ.

Б.Дашдорж
Тэргүүн. Боловсрол, банк санхүүгийн салбарт 20 жилийн туршлагатай.

П.Пүрэвзул
Гүйцэтгэх захирал. Боловсрол, гадаад харилцааны салбарт 20 жилийн туршлагатай.

Д.Ариунаа
Үйл ажиллагаа хариуцсан менежер. Боловсролын хүний нөөцийн салбарт 20 жилийн туршлагатай.

Ц.Банзрагч
Багшийн хөгжил хариуцсан менежер. Скаутын салааны болон тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш.

Б.Баярмаа
Сайн дурын ажилтан. Өсвөрийн Парламент 2024 хөтөлбөрийн шилдэг оролцогч, Эко клубын гишүүн.

Б.Баярцогт
Сайн дурын ажилтан. Мэдээллийн технологийн бүтээлийн уралдааны шагналт, Эрчим клубын ахлагч.

Ч.Ариунтуяа
Сурагчийн зөвлөл, Хүүхдийн оролцооны байгууллагын чиглүүлэгч багш.

М.Оюундалай
Уран илтгэл, мэтгэлцээний клубын чиглүүлэгч багш.

Та ч нэгдээрэй!
Сайн дурын ажилтан, багш, оюутан, судлаач бүхэнд манай үүд нээлттэй.
Бид дэлхийн тэргүүлэх их сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголын хүүхэд залуус, багш, байгууллагуудад олон улсын боловсрол, солилцоо, тэтгэлгийн боломжийг нээдэг.
Олон улсын түншүүд

IIE (Institute of International Education)
АНУ

Kaplan International Languages
Их Британи

British Council
Их Британи

Nagoya University
Япон

Nagoya University of Economics
Япон

NUCB Business School
Япон

Beijing International Studies University
Хятад

Харбины багшийн их сургууль
Хятад
Монголын их, дээд сургуулиуд
Монголын төрийн болон хувийн их, дээд сургуулиудтай хамтран боловсролын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)
Монгол

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)
Монгол

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)
Монгол

Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Монгол

Бид хүүхэд залуусын хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлдэг. Үүнд төсөл боловсруулалт ба санхүүжилт, боловсролын зөвлөгөө, гадаадад туршлага судлах аялал, дотоод гадаадын байгууллагуудыг хамтын ажиллагаанд холбох, ТББ-уудад олон улсын санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх зэрэг багтана.
Болно. Санаагаа холбоо барих маягтаар илгээвэл бид хэрэгцээний судалгаа, төслийн концепц боловсруулах, тохирох санхүүжилтийн эх үүсвэр хайх, түнш байгууллагатай холбох, хамтран хэрэгжүүлэх хүртэл бүх шатанд дэмжлэг үзүүлнэ.
Бид их сургууль, байгууллагуудын хүсэлтээр олон улсын түнш байгууллагуудтай хамтран туршлага судлах аялал зохион байгуулж, тэтгэлэг, гадаадад суралцах боломжийн талаар зөвлөгөө өгдөг. Сонирхолтой бол холбоо барих хэсгээр бидэнд бичээрэй.
Тийм. Гэгээн хүүхэд, залуусын хөгжлийн төв нь 2021 онд байгуулагдсан, Монгол Улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага юм. Бид Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт, ЮуБиЭч оффисын 1107 тоотод байрладаг.
Түнш байгууллага, сайн дурын ажилтан, судлаач, багш, оюутан бүхэн бидний төсөл, хөтөлбөрт нэгдэх боломжтой. Холбоо барих хэсгээр бидэнд бичээрэй.
Бидэнтэй нэгдэж, эерэг өөрчлөлтийг бүтээгээрэй.