Skip to main content

Бидний үйл ажиллагаа

Бид нийгмийн хэрэгцээ, хөгжлийн боломжид тулгуурлан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ түншлэл, санхүүжилт, мэдлэг, туршлагыг холбон шинэ санааг бодит үр дүнд хүргэдэг.

  • Төсөл боловсруулалт ба санхүүжилт. Шинэ санаа, хэрэгцээний судалгаа, төслийн концепц, түнш хайх, санхүүжилтийн хүсэлт боловсруулах. Монголын ТББ-уудад гадаадын зээл тусламж, тэтгэлэг олоход тусална.
  • Бизнес, хөрөнгө оруулалтын зөвлөгөө. Бизнесийн төсөл, ТЭЗҮ боловсруулж, хөрөнгө оруулагч, хамтрагчтай холбоно.
  • Туршлага судлах аялал ба байгууллага хоорондын холбоо. Гадаад орны туршлага судлах аялал зохион байгуулж, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг холбоно.
  • Боловсролын зөвлөгөө, сургалт. Гадаад, дотоодын их сургуульд элсэх зөвлөгөө, хэл болон мэргэжлийн ур чадварын сургалтыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулна.
  • Хөтөлбөр, арга хэмжээ. Тэтгэлэг, сургалт, зөвлөгөө, залуусын хөгжлийн хөтөлбөр, нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Бидний эрхэмлэдэг зүйлс

  • Хүн бүрийн хөгжил, тэгш боломж. Хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бүгд эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх боломжтой нийгмийг бүтээхийг эрхэмлэдэг.
  • Боловсрол ба чадавхжуулалт. Хүн бүрийн суралцах, шинэ мэдлэг эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх, өөрийн боломжоо бүрэн дүүрэн ашиглах нөхцөлийг дэмждэг.
  • Инновац ба шинэ санаа. Шинэ санаа, мэдлэг, туршлагыг бодит шийдэл, үр дүнтэй төсөл, хөтөлбөр болгон хөгжүүлдэг.
  • Тогтвортой хөгжил. Хүн, гэр бүл, орон нутаг, нийгмийн урт хугацааны сайн сайхан байдалд чиглэсэн, тогтвортой эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорьдог.
  • Хамтын ажиллагаа ба түншлэл. Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсрол, судалгааны байгууллага болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж, хөгжлийн шинэ боломжийг нээдэг.
  • Ил тод байдал ба хариуцлага. Үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр бүрдээ хариуцлагатай хандаж, бодит үр дүн, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг эрхэмлэдэг.

Бид хүн бүрийн үнэ цэн, эрх, боломжийг хүндэтгэж, хамтын хүчээр эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орчин, илүү сайн ирээдүйг бүтээхийг зорьдог.

Таны дэмжлэг чухал

Бидэнтэй нэгдэж, эерэг өөрчлөлтийг бүтээгээрэй.