Таны өгсөн хандив хүүхэд, залуусын боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, эмзэг нөхцөлд байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх, өрхийн амьжиргааг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжих бодит санаачилгуудад хувь нэмэр оруулна.
Та өөрийн дэмжих чиглэлээ сонгож, боломжийнхоо хэрээр хандив өргөөрэй.
Хандив бүр үнэ цэнтэй. Хамтдаа бид боломжийг нэмэгдүүлж, эерэг өөрчлөлтийг бүтээнэ.
Таны $100 хандив нэг хүүхдэд нэг сарын хугацаанд хэрэгжих сургалт, эсвэл сургалтын хэрэгсэл зэрэг бусад биет тусламжид зарцуулагдана.
Бид хөтөлбөр бүрт 100 хүүхэд хамруулахыг зорьж байна. Нэг хөтөлбөрийн зорилт: $10,000. Хандивын явцыг доорх самбараар тогтмол шинэчилж мэдээлнэ.
Зорилтот бүлэг: Амьжиргааны хүндрэлтэй, нийгмийн дэмжлэг шаардлагатай хүүхдүүд.
Хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих тэгш боломжийг нэмэгдүүлэхийн тулд сургалтын хэрэгсэл, боловсролын дэмжлэг болон хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
Таны хандив: Нэг хүүхдийн сургалтын хэрэгсэл, хөгжлийн үйл ажиллагааны зардалд хувь нэмэр оруулах.
Зорилтот бүлэг: Математикийн суурь мэдлэгээ нөхөх шаардлагатай, олон улсын их сургуульд суралцах зорилготой, санхүүгийн боломж хязгаарлагдмал сурагчид.
Математикийн суурийг бататгах, хоцрогдлыг нөхөх, SAT шалгалтад бэлтгэх сургалт, дасгал ажил, жишиг шалгалтаар дамжуулан сурагчдын боловсролын боломжийг нэмэгдүүлнэ.
Таны хандив: Нэг суралцагчийн сургалт, материал, шалгалтын төлбөрт хувь нэмэр оруулах.
Зорилтот бүлэг: Англи хэлний мэдлэгээ ахиулах, олон улсын боловсролын боломжид хүрэх хүсэлтэй, санхүүгийн дэмжлэг шаардлагатай сурагч, залуус.
Англи хэл, академик хэлний чадварыг хөгжүүлэх сургалт, IELTS шалгалтын бэлтгэл болон суралцах материалын дэмжлэг үзүүлнэ.
Таны хандив: Нэг суралцагчийн IELTS-ийн бэлтгэлд хувь нэмэр оруулах.
Зорилтот бүлэг: Орлогоо нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, амьжиргаагаа сайжруулахад дэмжлэг шаардлагатай өрх, эмэгтэй, эрэгтэйчүүд.
Мэргэжлийн ур чадвар эзэмших, хөдөлмөр эрхлэх, бичил бизнес эхлүүлэх, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх, өрхийн тогтвортой орлого бий болгох боломжийг дэмжинэ.
Таны хандив: Нэг оролцогчийн сургалт, багаж хэрэгсэл эсвэл бизнес эхлүүлэх зардалд хувь нэмэр оруулах.
Хандивыг зөвхөн байгууллагын албан ёсны банкны дансаар хүлээн авна. Банкны апп, интернэт банк эсвэл салбараар шилжүүлэх боломжтой.
Хаан банк
Данс эзэмшигч: Гэгээн хүүхэд залуусын хөгжлийн төв ТББ
Регистрийн дугаар: 6699626
Төгрөгийн данс (MNT): MN05000500 5431754021
Долларын данс (USD): MN96000500 5431754032
Гадаадаас шилжүүлэх бол: Khan Bank, Ulaanbaatar, Mongolia · SWIFT: AGMOMNUB · Долларын дансны IBAN: MN96000500 5431754032
Гүйлгээний утга: “Хандив + хөтөлбөрийн нэр + таны нэр/утас” (жишээ нь: Хандив IELTS Бат 99112233). Нэрээ нууцлахыг хүсвэл зөвхөн утсаа бичээрэй.
Хандив өгөх хялбар холбоос: www.gegeen.org/donate — найз нөхөддөө хуваалцаарай.
Холбоо барих: +976 9506 2555, +976 9906 6859, dashdorj.b@gegeen.org
Хандив өгсөн бол доорх маягтаар бидэнд мэдэгдээрэй.
Хаан банкны дансаар шилжүүлнэ. Данс эзэмшигч: Гэгээн хүүхэд залуусын хөгжлийн төв ТББ. Төгрөгийн данс: MN05000500 5431754021, долларын данс: MN96000500 5431754032. Гүйлгээний утгад “Хандив + хөтөлбөрийн нэр + таны нэр/утас” гэж бичээд, дээрх маягтаар бидэнд мэдэгдээрэй.
Хандив бүр үнэ цэнтэй. $100 (эсвэл түүнтэй дүйцэх төгрөг) нь нэг хүүхдийн нэг сарын сургалт, эсвэл сургалтын хэрэгсэл зэрэг биет тусламжид хүрэлцэнэ. Та боломжийнхоо хэрээр дурын хэмжээгээр, нэг удаа эсвэл тогтмол хандив өргөж болно.
Гүйлгээний утгад бичсэн хөтөлбөрт тань зарцуулагдана. Хөтөлбөр заагаагүй бол “Ерөнхий хандив” гэж бүртгэж, тухайн үед хамгийн хэрэгцээтэй хөтөлбөрт хуваарилна.
Хандив бүрийг дансны хуулгаар баталгаажуулж, энэ хуудасны “Хандивын тайлан” болон хөтөлбөрийн явцын самбарт тогтмол шинэчилнэ. Хандивлагчийн нэр, холбоо барих мэдээллийг нийтэд нээлттэй байршуулахгүй.
Тийм. Долларын данс руу олон улсын шилжүүлгээр хандив өгөх боломжтой: Khan Bank, Ulaanbaatar, Mongolia · SWIFT: AGMOMNUB · Данс: MN96000500 5431754032.