Манай багийн гишүүд олон улсын байгууллага, донорын санхүүжилттэй боловсролын төсөл, хөтөлбөрт зохицуулагч, зөвлөх, судлаачаар ажиллаж, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах арвин туршлага хуримтлуулсан. Энэ туршлага дээрээ тулгуурлан бид шинэ санаачилгыг бодит үр дүнд хүргэдэг.
АНУ–Монголын академик хамтын ажиллагааны судалгааны санаачилга
2025 оноос · Жорж Мэйсоны их сургууль, Жоржтауны их сургууль, Америкийн боловсролын зөвлөл (ACE)-тэй хамтран · Судалгааны ахлагч
АНУ болон Монголын их сургуулиудын хамтын ажиллагааг тогтвортой хөгжил, боловсролын шинэчлэл, бодлогын судалгааны чиглэлээр хөгжүүлэх төсөл. Семинар зохион байгуулж, үр дүнг бодлого боловсруулагчид болон ТББ-уудад түгээж, Монголын эрдэмтдийн академик бичих чадварыг дэмжих сургалт, бодлогын баримт бичиг боловсруулж байна. Гэгээн ТББ энэ санаачилгаар Монголын байгууллагуудыг АНУ-ын академик түншүүдтэй холбох гүүр болж байна.
ARROW төсөл — Монголын их сургуулиудын судалгаа, инновацын ур чадварыг сайжруулах
2019–2022 · Европын холбооны Erasmus+ хөтөлбөр (төсөв 551,140 евро) · Төслийн зохицуулагч
Европын 4 их сургууль (Португал, Польш, Испани) болон Монголын 11 түнш байгууллагын консорциум. Эрдэм шинжилгээний мэдээллийн сан, эрдэм шинжилгээний англи хэл, хуулбарлалтаас сэргийлэх онлайн сургалт, бичих чадварын семинар, патентын семинар, хэрэглээний статистикийн сургалт зохион байгуулж, дэлхийн эрдэмтэд Монголын судлаачдын бүтээлийг сайжруулахад туслах “ментор эрдэмтэн” платформыг бүтээсэн.
“Хайрт хүүхдүүддээ 20 минут”
2019–2022 · JICA, UNICEF · Төслийн зохицуулагч
Сургуулийн өмнөх насны хүүхдэд жилийн 365 өдөр ашиглах ном боловсруулсан. Хүүхдэд сайн, муу зан чанарын тухай ойлголт өгч, үндэсний онцлог, соёлын өвийг өвлүүлэх, эх орондоо гүйцэтгэх үүргээ ойлгоход чиглэсэн бөгөөд эцэг эхийн идэвхтэй оролцоог хангасан. Монгол даяар олон зуун хүүхдэд хүрсэн.
Хөдөөгийн ерөнхий боловсролын чанарыг МХТ-ийн тогтвортой хэрэглээгээр сайжруулах
2012–2023 · JICA, UNICEF · Судлаач, зөвлөх
Монголын хөдөө орон нутгийн бага болон дунд сургуульд мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлж, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн. Сургуулийн удирдлага, багш нарын үүрэг нэмэгдсэн нөхцөлд боловсролыг МХТ-тэй уялдуулан тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн.
“Tanaka Bine” төсөл
2013–2019 · Нагоягийн их сургууль, JICA · Туслах
Японы түншүүдтэй хамтран хэрэгжүүлсэн боловсролын хамтын ажиллагааны төсөл.
Дээд боловсролын шинэчлэл
2012–2020 · Азийн хөгжлийн банк (ADB) · Туслах
Хөдөө орон нутаг, эмзэг бүлэгт боловсролын үйлчилгээг өргөжүүлж, ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх, ядуурал, жендерийн ялгааг бууруулах; боловсролын бүтэц, агуулгыг олон улсын жишигт нийцүүлж, насан туршийн суралцах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн.
Боловсролын хөгжлийн гуравдугаар төсөл / Бүх нийтэд боловсрол
2007–2012 · ЮНЕСКО · Судлаач
12 жилийн сургуулийн тогтолцоонд шилжих хүрээнд сургалтын хөтөлбөрийн хүрээ, боловсролын стандарт, багш бэлтгэлийн магадлан итгэмжлэл, багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх, сургуулийн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулсан.
Тариалан, ой, бэлчээрийн хортон шавьжийн эсрэг биопестицид үйлдвэрлэх технологи
2014–2016 · Шинжлэх ухааны академи · Зөвлөх
Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны төсөлд зөвлөхөөр оролцсон.